ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

Нууц үг хэрхэн солих вэ?

Та нэвтрэх нууц үгээ мартсан тохиолдолд нүүрэн хэсгийн доор байрлах нууц үг мартсан хэсэг дээр даран орж регистерийн дугаар, бүртгэлтэй утасны дугаар болон шинэ нууц үгээ хийж код авах товчлуур дээр дарснаар баталгаажуулах кодыг хийн нэвтрэх нууц үгээ солих боломжтой

Бүртгэлтэй утасны дугаар хэрхэн солих вэ?

  • Та бүртгэлтэй утасны дугаараа гээгдүүлсэн мөн аппликэйшн рүүгээ нэвтэрч чадахгүй байгаа тохиолдолд манай албан ёсны пэйж рүү гар өргөдөл болон иргэний үнэмлэхтэй сэлфи зургаа явуулснаар бүртгэлтэй утасны дугаараа солих боломжтой.
  • Аппликэйшн рүүгээ нэвтэрч чадаж байгаа тохиолдолд тохиргоо хэсэг дээр дарж “нэвтрэх тохиргоо” цэс доторх утасны дугаар солих товчлуур дээр дарснаар өөрийн одоо ашиглаж буй шинэ утасны дугаарыг хийж баталгаажуулах код авснаар солих боломжтой.

Зээлийн эрх хэрхэн шинэчлэх вэ?

Харилцагч таны зээлийн эрх 6 сар тутамд шинэчлэгдэх бөгөөд та эрх шинэчлэх товчлуур дээр дарж хураамж төлбөрийг төлөн дан систем рүүгээ нэвтэрснээр эрхээ шинэчлэх боломжтой.

Өр төлбөргүй тодорхойлолт хэрхэн авах вэ?

Та аппликэйшн рүүгээ нэвтрэн орсны дараа нүүрэн хэсгийн зүүн дээд буланд байрлах товчлуур дээр дарж “тодорхойлолт” цэс рүү орсноор өр төлбөргүй тодорхойлолт авах боломжтой.

Зээлийн гэрээгээ хэрхэн цуцлах вэ?

Харилцагч та манай оператортой холбогдон өөрийн зээлийн гэрээгээ цуцлуулах боломжтой. Гэрээгээ өөрийн хүсэлтээр цуцалсан тохиолдолд 6 сарын дараа дахин хандах эрхтэй болно.

ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ

  1. МЕТАЛЭНД АППЛИКЭЙШНД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
  2. МЕТАЛЭНД АППЛИКЭЙШНААР ЗЭЭЛ АВАХ
  3. ОНЛАЙН ГЭРЭЭНИЙ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ